Үндсэн агуулга руу очих
ӨӨГҮҮЛЭХҮЙМонгол яруу найраг
Бүрэн эхБагш

Багш

Баасанжавын Ууганхүү
2 мин уншина
Буулгах хүсэлт

Амьд бурхан байдаг гэвэл тэр нь зөвхөн та билээ
Ариун мутраас нь адис авсан азтай хүмүүн нь бид билээ
Сац суварга олныг бүтээж ачийг тань хариулна гэвэл
Сая саяыг босгоод сэтгэл минь үл ханах билээ

Сүүдэр дайрвал хиртчих гэнэн цайлган насанд минь
Сүүнээс цагаан сэтгэлээр эрдмийн аянд хөтөлсөн
Сайхан залуу насаа бусдын төлөө зориулсан
Сайн мууг таниулж шинжлэх ухаанд сургасан

Олон ардын багачуудыг гар гараас нь атгуулан
Орчлонд хэзээ ч салахгүй үнэнч найзууд болгосон
Омог бардам омголон зандаа ташуурч явах үед минь
Ороолгосон харцаар ой тоонд минь амьдралын ухаан суулгасан

Тугалын бэлчээрт тоглож өссөн балчир хүүд
Төрийг тэргүүлж түвшин амьдрах жолоог атгуулсан
Учир мэдэхгүй ухаан балчир хүний хүүд
Улсыг удирдаж улам хөгжүүлэх  урмыг өгсөн

Алдаа оноо алив болгонтой хамт байж
Амьдралын хичээлын анхны үсгийг надад заасан
Амжилтын оргилд цойлж яваа шавиараа бахархаж
Араас нь залбирч сүүгээ өргөдөг ээжийн минь энтэй БАГШ та.

2009.10.21 Хөвсгөл, Баянзүрх

#шүлгүүд

Эх сурвалжийн мэдээлэл

Эх сурвалж
БАГШ :|: shuleg.coo.mn
Холбоос
https://shuleg.blogmn.net/55080/bagsh.html
Татаж бүртгэсэн огноо
2026 оны долоодугаар сарын 1
Хянасан огноо
2026 оны долоодугаар сарын 1
Эрхийн төлөв
Зөвшөөрөлтэй
Харуулах хэлбэр
Бүрэн эх
Лиценз, зөвшөөрлийн нотолгоо
Зөвшөөрлийн нотолгоо · Лиценз